Намрын хүйтэн бороо өвлийн анхны цастай холилдон орсоор сүүлдээ цас болон бударч гарав ... ажил хөөцалддөг баатар өглөө гэрээс гараад нөгөө хөөцөлдөх ажлаа ч таг мартаж алхсаар нэг мэдэхэд шалба норсон куртка нь хөлдөж байна уу гэмээр болоход сая анзаарч ойролцоох кафэд орж халуун юм захиалаад цонх ширтэн бодлогошироод суучихав ... нэг тийм хөнгөн гуниг төрнө ... тэхдээ тэрэндээ ч бас дуртай ... тамхи асаахад зөөгч нь үнсний сав авчирч өгөв ... бороо орж байсан чийг үнэртсэн зэврүүн хүйтэн өглөө байсан ... цас бороо холилдоод орсон ... цас болсон ... гоё цагаан ... гудамжаар малгай, мөрөн дээр нь цас тогтчихсон хүмүүс яаруу алхцгаагаал ... тэгсэн чинь гэнэтхэн тэр бүгд байхгүй юм шиг ... гадаа цас будраал, би энд цонхоор хараад л би цас руу хараад байсан чинь толгой дотор юу ч байхгүй зөвхөн цас ... нээх гоё амралт ч юм шиг ... хэчнээн тэгж суусым бол бүү мэд ... Зөөгч тооцооны хуудас авчирч өгөхөд нь их л дурамжхан дээрх бодлуудаасаа салав ... нөгөө захиалсан койпий нь хөрчихөж ... дуртай дургүй гудамжинд гарав ... куртка хатчихсан байдаг байшд ...

Сэтгэгдэлүүд:
өглөө яааавж явж автобусанд ороол суусан чинь усанд орцым шиг үснээс ус дуслаад, норсон хувцас хүндрээл дулаан газар оронгуут ууршиж мууршаал, би чинь цасан охин шиг л хайлах шахав :р
Үйтэн: Юм болгоноос ямар нэг юм мэдрэх гэж эсвэл мэдэх гэж хайж явдгийм өө
Батаа: Нээх холдоогүй байх өө ... мэдэхгүйм эсвэл куртка нь ла хурдан хатдаг куртка байсан байхаа
Арима: Уур савсаал уу ... хэхэ төсөөлөгджийнаа
koipii!!! bitii mongol hel alaad bai chi gsn kkk...
Цээгий: Чи ч харин намайг бодвол залхтлаа тэнэж яваа хүн ... гсн-с холын хүн орж ирсэн чинь сонин содон байна шүү хэхэ
Anhnii tsasiig algaschihdag mini l neg tiimerhuu bn daa gsn...
Арима: танай гэр буудлаас тийм холл юм уу ... гээл эхлэхгүй юу хэхэ
Сурис: би тэгж тодорхойлсым тэрнээс яг тэр хөнгөхөөн нь ч юм уу хүнд нь ч юм уу аль эсвэл шал өөр ч юм байсым уу мэдкү
Сэтгэгдэл үлдээх: