Гоо сайхан ертөнцийг аварна

Уржигдар буюу намрын нэгэн зэврүүн үдэш ... Салхилаад л бороо ч ороод байгаам шиг... байнгын хаяг байршдаг газраасаа гэрийн зүг алхав ... би энэ хавиар алхах дуртайн учир нь энэ хавьд хэдэн баар бас дэлгүүр байдаг хотын төв гудамжуудын нэг л дээ ... тэдгээрийн үүдээр гоёж гоодсон охид бүсгүйчүүд утсаар ярих нь ярьж хүн хүлээж эсвэл аль нэг баар луу ч юм уу хаа нэг тийшээ яаран алхана ... Эндээс л Монгол бүсгүйчүүдийнхээ хичнээн үзэсгэлэнтэй гоёмсог болсныг харж баясан, нүдээ хужирлах дуртай ... Өнөөдөр ч мөн адил тэгх санаатай алхав ... Арай л хүйтэн байна даа эртхэн таксиндаа сууя даа гэж бодоод алхаж явтал нэг бүсгүй цаад хаалганаас гарч ирэв ... хараад л шууд даараад явчлаа арай л нимгэн юм аа ... цаашаа алхтал юун гоё бүсгүй харах нөгөө хэдийгээ харж хямарсаар байтал таардгийм байна ... гоё байж  болно л доо гэхдээ арай л нимгэн юм .. даарснаас болоод үүсдэг өвчин зовлон гэхчлэн дэмий юм бодож эхлэв ... Сүүлдээ ч юун нүд баясах нь бүү хэл ийм хүйтэнд гуя хас, цээж гэдэс нь ил яваа хүмүүсээс болоод хямарч эхлэдийм байна өө ... нэг шөнө дулаан хонох мянган лан ... нөгөө сайн сайн гэхээр сахлаа будахын үлгэр болж байх шив, хар хүйтэнд ийм орой ингэж хувцаслана гэж арай л биш юм аа ... гэж бодсоноо гүй яахав таксинд суугаал бааранд ороол буцаж таксииндаа суугаал гэртээ харих нь хариад өөр дулаан газар орох нь ороод ... гэж бодсон ч нэг л болж өгсөнгүй ... Тэгснээ өрөвдөж эхлэв ... Гоо сайхан ертөнцийг аварна аа гэж ... ертөнцийн төлөө биеээ золиосолж буй бүсгүйчүүдээ өрөвдөж хайрлахаас ч өөр аргагүй юм дөөө ...

Сэтгэгдэлүүд:

1. SE (зочин) | 2008-09-11 14:15:28
chi huremee uguhgui yav ,

aan neeeree ugchihvul humuus chamaig haraad hyamraad unah um bna sh dee hehe (joke)
2. Lunaz | 2008-09-11 14:40:37
өө дуртай дух хаха
харин тийм ээ, гоёж гоодох гээд эрүүл мэндээ гаргуунд нь гаргаад байгаа гүүня нар хэцүү байна шүү. мань шиг бол амар бхгүй юу, юугаа ч үзүүлж харуулахав шууд л ноосон трико өмсчаал жийнс гадуур нь өмсчинө, ноосон цамц өмсчаал күүрчэг хэдэрчнэ хэхэ
3. alchemist | 2008-09-11 17:10:34
dulaan yavbal myangan lan, shar tos, moson deer mongon ayga

yaadiin, saihan haragdaj baihad daarah zergiig toohgui shd, gangan huuhen havar namar osgoj uhne gej mednee, osgoj uhseer ch irsen, osgoj ch baina, ireeduid ch osgoj uhseer bh bolno, bid ch harin hashrihgui garuud ami nas, eruul mendeeree toglono doo
4. ТААГИЙ НЬ БАЙНА | 2008-09-13 10:35:37
манай ахын нэг айлгүй охин зүгэр нүцгэн шалдан явж байгаад даараад уушигны наалдац болцон байна лээ ш дээ. мөн л хэд хоногийн өмнө гэсэн. баларсийн.
5. Chestmir (зочин) | 2008-09-15 17:45:48
SE: Yun hurem uguh ooroo osgoj uhehgeed yavjiihad ... uchirgui hamt eter yavjiisan bol nerelhuu zolig ugch magadgui l yum ...
Luna: Yadiin durtai duh l yum chini ...
Alchemist: Yag chinii yariad baigaag aimaar oilgoson shd
Taagii: Ooo yadag buldruu ve ter naalangi eteriig chini hagalj salgadgiim geez dee gui bil uu yaana daa
6. tuimer666 | 2008-09-29 18:04:57
авраадайна уу, алаад байна уу гэжугаан биз ээ. тэгсэн тэр алькимч бас өмөөрчижээ. Таагийгийн хэлжугаагаар бол ер нь гоо сайхан чинь алах тийшээгээ л яваадаагаан бус уу.
7. bkofuku | 2008-09-29 21:45:02
пэээ..сайхан хөл хасаа гаргаж хүмүүсийн шүлсийг гоожуулж л байвал дааржийсан ч хамаагүй шд.. шээсээ гоожуулаал...хэхэ...над шиг цүнхэндээ ноосон өмд эсгий улавчаа хийгээд явахгүй ... сэргэлэн байл даа шалдан хүүхнүүдээ хахаха лол...
8. Ууудам | 2008-10-07 13:40:34
Ха ха. Тэгсэн би өглөө хог ухдаг хүн шиг аймаар зузаан малгай уртуу түрийтэй намхаан гутал өмсөөл гарсан ш дээ. Би уу? шалдан хүүхэн? кин нь авархийм бол доо
9. Арима | 2008-10-07 13:50:32
хэхэ бас их гоё талаас нь бодсон байшт.
10. enhelgene | 2008-10-27 22:07:07
ha ha
Gangan l baival yu ch yahav yasan ch yahav.. kkkkkk
gangan hyn daardgyi ovchin tusdgyimoo..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog