...

 

... тас харанхуй шөнө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг түмэн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм байна ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... гэтэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжаагүй одод бусдыгаа шуугилдахад сандралдан юу байсан бэ? ямар гайхамшиг болов? гэж надаас асуув ...

-Та нар хараагүй гэж үү?

-Үгүй э бид өөр тийш харж байсан юм. 

-Азгүй л байна даа. Ийм гайхамшиг дахиад хэзээ болохыг би мэдэхгүй юм. гэж хэлээд би дуугүй болов.

-Чи хэлээч дээ. Яриад өгөөч ... тэр үнэхээр гайхамшигтай юу? чи харсан уу? түүний гуа үзэсгэлэн ямар юм бэ? гэлцэн шуугилдаж зарим нь бүр уурлаж эхлэв.


Хариуд нь би зүгээр л долоовор хуруугаа уруулдаа хүргээд инээмсэглэв ...


...

 

Улаан дарцаг

Биш ... Хувьсгаалын гал улаан туг ...

funniest soccer dives

how to dive and cheat

 

хичээл

Доорх Видеог оруулсны маргааш ...

АВАТАР болон СТАТУСНУУД ... :D

 

 

Винни "Факин" Пүүх

Нөү Мааний Нөү Хааний :D

Missing royal ..,

Зүгээр л хүмүүсийг санаад. орой болгон роялд уулзалддаг байхад хичнээн ч сайхан байгаав дээ. гэтэл одоо яаж байна??? хүмүүсийн барааг хараагүй аруун зуун мянган жил болж байх шиг санагдахын. missing all ..,

Загасчлал ...

Амралтын өдрүүдийг идэвхитэй өнгөрөөх зорилгоор Хэрлэн өгсөөд мөс цоолж загасчлав ... Хамгийн том нь энэ ... 74 см урт ... АВАРГА ЗАГАС гээл үү ... кк

Наран - Welcome to my heart

Таалагдав ...

,,,

... Уулзалгүй удсан гарууд яасан чиг олон юм дээ ... Байнга уулздаг, ярьдаг байжийгаад гэнэт алга болчихоор ... Хуучин зургуудаа үзэв ... Сайхан цаг ... Одоо яачихсын ... :Rolling eyes: Би өөрчлөлтөнд дургүй ээ ... Сүүлд нь ...

,,,

bujin is online.

Би: Цагаахан бүжин
bujiixee: chi yamar hugshirduggui hun be?

bujin has signed out.

энэнтэй танилцаад 5 жил болсон харин. уулзаагүй 2 жил. чатлаагүй 1 жил. нэг юм бодов...

Бараг галзуу хүний өдрийн тэмдэглэл
ингээд нэг харсан чинь энд юм бичээгүй асар удсан байшд /6 сар илүү/. нэгэн хэвийн амьдраад байгаа болохоор эсвэл ойрдоо нээх юм бодохгүй байгаа болохоор ч гэхийм уу бичих дур хүрэхгүй байгаа байх л даа. яджийхад ганц гоё юм бичээд тавьчихаарай гэсэн хүсэлтийг маань оллий гуай хайхарсангүй юу мартчихсан уу аль эсвэл бас над тохируулж бичих гээд бас бичих юмгүй болчив уу .... өөш бичээчээ чи ...
"Бараг галзуу хүний өдрийн тэмдэглэл" цааш унших »
Дэмий Шахуу ...
Ойрд ёстой болоогорсонгүй ... Сайн найзууд зарим нь гадгаадаас ирээд зарим нь гадгаад явчихаж ... Баяртай, Гунигтай, Ууртай, Тайван ... өдрүүд урссаар ...
"Дэмий Шахуу ..." цааш унших »
Парисын дар эхийн Сүм /Дуурь/
Маний үзэх сонсох дуртай юм гэх үү дээ ... сонсох дуртай хэсгүүдээсээ оруулчий ... хааяа орж ирж сонсож байхын тулд ...
Belle
"Парисын дар эхийн Сүм /Дуурь/" цааш унших »
Аймшигт Сүнстэй Counter Strike ... хаха
202.155.35.4556 гсн сэрвэр лүү оров ... ... чихэвчинд хөлийн чимээ сонсогдоно ... ... эргээд хартал юу ч алга ... ... tab -аа дартал бас л ХЭН Ч БАЙХГҮЙ ...
"Аймшигт Сүнстэй Counter Strike ... хаха" цааш унших »
Болоог гэж ер юу ийн? яах гэж бичдийн?

болоог гэж яг юу ийн ... зарим хүмүүс зүгээр зугаагаа гаргадаг 9 шидийн дэмий балай юм бичнэ ... Зарим нь аягүү чухал болгоод улс төр, нийгмийн амьдрал гээд л сараачдаг, зарим нь бол бүүүүүүр чухлаар хувийн амьдралын болох бүткү эсвэл сайн сайхан зүйлсээ бичээд байгаам ... зөөз юу ч байсан болохым байна дөө ... хүмүүс коммэнт хийсэн хийгээгүй ... хообий гээч юмыг л нэгтгээд төлөөлүүлээд дээр нь хүмүүст ил болгоод өгчихдөг /гүсвэл бас нууцлачихдаг/ ... утга нь ... чөтгөр бүү мэдээ ... тануус яагаад, яах гэж, юуны төлөө, хэнд, юу бичдийн?

 

Интэрнэт дэх миний амьдрал ...
зиак зиак түрүүн урнаа эгээтэй чалчиж байгаад нэг ийм юм бичих санаа төрөв ... Эхлээд анх компүүктэр гээчтэй танилцссан тухай ... Анх 7-р ангид байхад гдг чинь 1994 он юм байна, Тухайн үед зэгсэн алдаршаад байсан компүүктэр гээч манай сургааль дээр 4 ширхэг ирдэг юм байна ...
"Интэрнэт дэх миний амьдрал ..." цааш унших »
Нөгөө Дубайн эргэлддэг байшин ...
Зиак ойрд энэ арабуудын хийж байгаа эээмээр барилгуудын сайтаар хэсч хямралаа үргэлжлүүлжийн ... Дэйвид Фишэр гэгч Итали архитектор нэг ийм барилга төлөвлөөд Дубайд барьж эхлэж байгаа болтойм нөхөр өөрөө энэ бол дэлхий анхын хөдлөдөг, эргэлддэг, хэлбэрээ өөрчилдөг барилга болох юм гэж ярьсан юм байх ... 420 метр өндөр 80 давхар орон сууцны энэ барилга нь давхар бүрийнхээ завсар 1, нийтдээ 79 аварга том салхин цахилгаан үүсгүүртэй ...
"Нөгөө Дубайн эргэлддэг байшин ..." цааш унших »
Өглөө ...

Намрын хүйтэн бороо өвлийн анхны цастай холилдон орсоор сүүлдээ цас болон бударч гарав ... ажил хөөцалддөг баатар өглөө гэрээс гараад нөгөө хөөцөлдөх ажлаа ч таг мартаж алхсаар нэг мэдэхэд шалба норсон куртка нь хөлдөж байна уу гэмээр болоход сая анзаарч ойролцоох кафэд орж халуун юм захиалаад цонх ширтэн бодлогошироод суучихав ... нэг тийм хөнгөн гуниг төрнө ... тэхдээ тэрэндээ ч бас дуртай ... тамхи асаахад зөөгч нь үнсний сав авчирч өгөв ... бороо орж байсан чийг үнэртсэн зэврүүн хүйтэн өглөө байсан ... цас бороо холилдоод орсон ... цас болсон ... гоё цагаан ... гудамжаар малгай, мөрөн дээр нь цас тогтчихсон хүмүүс яаруу алхцгаагаал ... тэгсэн чинь гэнэтхэн тэр бүгд байхгүй юм шиг ... гадаа цас будраал, би энд цонхоор хараад л би цас руу хараад байсан чинь толгой дотор юу ч байхгүй зөвхөн цас ... нээх гоё амралт ч юм шиг ... хэчнээн тэгж суусым бол бүү мэд ... Зөөгч тооцооны хуудас авчирч  өгөхөд нь их л дурамжхан дээрх бодлуудаасаа салав ... нөгөө захиалсан койпий нь хөрчихөж ... дуртай дургүй гудамжинд гарав ... куртка хатчихсан байдаг байшд ...

Бүүр том байшин ...
Ёооё ... энэ арабууд арай даварцын ... дэлхийн хамгийн өндөр барилгын ажил ид явж байхад дахиад бүүр тэрнээсээ томыг барьна гэцэн байшд ... яджаахад далай дээр юм шиг байгаам аа ... гарууд зүгээр л эдийн засгийн талаар ийм бяртай гэж онгирч байгаа байхгүй юу ... За тэгээд зураг төслийг Woods Bagot  инжнаар нь WSP Cantor Seinuk гэнэ үү ...
1050 мето өндөр /1 км/ 228 давхар юм шиг байна ... нийт талбай нь 1,490,000 м² 2010 онд дуусах юм шиг байна ... амжих л юм байх даа ...
"Бүүр том байшин ..." цааш унших »
(Нийт: 71)